ФОТО: Шатахуун ховордож, ШТС-ууд нэг машинд 50.000 төгрөгийн квот тогтоожээ ФОТО: Шатахуун ховордож, ШТС-ууд нэг машинд 50.000 төгрөгийн квот тогтоожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Шатахуун ховордож, ШТС-ууд нэг машинд 50.000 төгрөгийн квот тогтоожээ

2021 оны 9 сарын 21

Arslan.mnОХУ долдугаар сарын 29-нд АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарласан тухай мэдээгээ тараасан. Энэ мэдээний маргааш Монголын шатахуун импортлогчид шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмж, ахиад долоо ч хонолгүй 300 төгрөгөөр нэмчихсэн.

Ойрхон 600 төгрөгөөр нэмэгдсэн шатахуун өнөөдөр ховор барааны нэгд тооцогдож мэдэхээр байна. Гадуур шатахуун, ялангуяа АИ-92 бинзен олдохоо байлаа. Ойр ойрхон хаяа дэрлэсэн 10 ШТС-ын нэг нь л АИ-92 зарах бөгөөд нэг машинд 50.000 төгрөгийн шатахуун худалдах квотыг тогтоожээ.

Arslan.mn

Шатахуун ховордоод 10 гаруй хонож байгаа бол АМГТГ шатахуун тасрахгүй, үнэ нэмэхгүй учраас хүлээцтэй байхыг мэдэгдээд долоо ч хоноогүй байна. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт тус газар мэдэгдэл хийхдээ:

-Улсын хэмжээнд шатахууны нөөц багссан болохоос хомсдол огт үүсээгүй. Монгол Улсад оруулж ирдэг шатахууны гол нийлүүлэгч болох ОХУ-ын компани жил болгон найм болон есдүгээр сард урсгал засварт ордог. Үүнтэй холбоотойгоор тус улсаас нийлүүлдэг шатахууны нийлүүлэлт есдүгээр сард тодорхой хэмжээгээр буурсан.

Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд АИ-92 бензиний 21 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд тодорхой хэмжээгээр нөөц багассан.Засгийн газраас АИ-92 шатахууны улсын нөөцийг 30 мянган тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоол гаргасан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэж мэдэгдлээ.

Урд хөршөөс 11.500 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалсан нь замдаа ирж байгаа. Замын-Үүдэд эхний 32 вагон газрын тосны бүтээгдэхүүн ирсэн байгаа хэмээсэн юм. Гэвч шатахууны нөөц доголдсон хэвээр, ШТС-ууд иргэдэд нэг машинд, нэг удаа 50.000 төгрөгт багтах шатахууны квот тогтоогоод хэвшлээ. Урд хөршөөс татаж байгаа шатахуун нийслэлийн нөөцийн газруудад ирсэн сураг алга. Бодит мэдээллийг тасалдуулсан Засгийн газар иргэдээ хэдийг хүртэл хуурах гэж байгаа юм бол.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631105
0 эможи

keyboard_arrow_up