Нүүрс тээврийн жолооч автомашиндаа НАС БАРСАН хэрэг гарчээ Нүүрс тээврийн жолооч автомашиндаа НАС БАРСАН хэрэг гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрс тээврийн жолооч автомашиндаа НАС БАРСАН хэрэг гарчээ

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Өчигдөр буюу есдүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээхүрэн боомтод ажилладаг нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас барсан гэх хэрэг гарчээ.

 Тодруулбал, есдүгээр сарын 14 буюу өчигдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн уурхайгаас БНХАУ-руу хил гарахаар ээлжээ хүлээж байсан “Говийн нар” компанийн нүүрс тээврийн жолооч машиныхаа кабинд нас барсан байна.

Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос хойш 100 гаруй жолооч олон хоногоор оочирлож машиныхаа кабинд хонож байжээ. Өчигдөр МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байранд аваачихаар автобус ирэх зуурт уг харамсалтай хэрэг болсон аж.

Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
20
ouch an post
2
confuse an post
2
angry an post
6
630959
32 эможи

Зочин
2021-09-17 20:35
Манай бүх мэдээллийн сайт ууд гарчигнаас цаашгүй болжэж
иргэн
2021-09-16 02:19
Амарзаяаг шалга
keyboard_arrow_up