COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТҮҮХЭН БҮТЭЭЛ: Цагдаагийн байгууллагын түүхэн баримт бичгийн эмхэтгэл нь АРХИВЫН бодит баримт дээр үндэслэгдсэн

админ
2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан бүтээсэн "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл 1911-2021" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогтоо, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар,  Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн,  ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан , ЦЕГ-ын Төв архивын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батмөнх, ТЦА-ны дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат,  Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар,  ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд  болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд энэ үеэр эрдэмтэн судлаачдад шинэ номын дээжийг гардуулан өглөө.

Цагдаа судлалыг хөгжүүлэхэд түүхэн ач холбогдол бүхий 3 боть болон нэвтэрхий толь хэвлэгдэн гарлаа

Arslan.mn

Арга хэмжээг нээж ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогтоо хэлсэн үгэндээ " Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ЦЕГ-ын газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулагдан олон ажлуудыг төлөвлөн ажилласны нэг нь түүхэн эмхэтгэл ном бүтээх ажил байлаа. Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг болох Цагдаагийн  байгууллагын  түүх юм. Тийм учраас бид  өнгөрсөн зууны түүхээ судлан "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" номыг тус тус хэвлүүллээ.

Номын бүтэхэд эрдэмтэн, судлаачид, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан арвин их туршлагатай удирдах ажилтны төлөөлөл, ахмад буурлууд, судалгааны баг байгуулан ажилласан.

Эрдэмтэн судлаачид үндэсний төв архив, улс төрийн нам, УИХ, Засгийн газар, гадаад харилцааны, ТЕГ, ЦЕГ-ын архивын баримтад судалгаа хийсэн. Энэхүү баримтууд нь цагдаагийн байгууллагын бүхий л цаг хугацааг хамарч байгаа юм.

Уг бүтээл нь цагдаагийн байгууллагын түүхийг бүтээх үндсэн суурь болох бөгөөд гарын авлага болж, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Номыг бүтээхэд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, ахмад ажилтнууд, хамтран ажилласан байгууллагын ажилтнууд та бүхэнд ЦЕГ-ын  даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс шинэ сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай" гэв.

Arslan.mn

ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг нь цагдаагийн байгууллагын түүх байдаг.

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр олон арван эрдэмтэн судлаач, цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагууд, алба хаагчдын нөр их хөдөлмөр шингэсэн "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть нь оюутнуудын гарын авлага болгож, хичээлийн хөтөлбөрт нь судлуулахаар тусгах, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээл болжээ. 

Ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд зогсож буй нийт алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэлээ

Arslan.mn

Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар " Монголын нийт цагдаагийн байгууллагын хамт олонд, түүний удирдлага бие бүрэлдэхүүнд судлаач эртэмтэдийн зүгээс баяр хүргэе. 

МУИС, ШУА-н Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын төв архивын судлаачид эрдэмтэд оролцож  "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл", "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть ном бүтээсэнтэй та бүхэн танилцлаа. Манай цагдаагийн байгууллагын архив гэж сайхан газар байгаа. Аливаа түүх бүтэхэд архиваа түшиж ажилладаг. Монголчуудын оюуны өв, бичиг баримтандаа хандах хандлага, хойш  үедээ үлдэх гэсэн энэ оролдлого бол үе үеийн бүтээгч нарын оролдлогууд байдаг. Тийм учраас  эрдэмтэн судлаачид архивын материалд тулгаруулж энэхүү бүтээлийг хийсэн. Энэ бүтээлийг хийхэд цагдаагийн байгууллагын магтан дуулаагүй, түүхэн архивын баримтын дагуу энэ номыг бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой байна. " гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630897
3 эможи

Бяиба
2021-09-14 13:50
Цол тухайэ хүний ямар ажиллаж байгааг илэрхийлэх нэг хэмжүүр байсан. Өөрөөр хэлбэл цолыг ажлын амжилтаар олго гэсэн заалт байдаг ажлын амжилт гаргасан хүнд цолыг нь олгоогүй бол нөхөн олгож боллх ёстой.Тэр амжилтыг тэр хүн л тухайн үед гаргасан шүүдээ !! Цолыг хугацаагаар олгох заасан заалт бол хүн болгон дарга болох боломжгүй тул даргад олгодог цолыг ажилтанд олгож болох үүднээс гаргасан гэж боддог. Иймд олгоёон цолны дараагийн цол олгох хугацаа нь ажиллаж байхдаа болсон бол нөхөн олгох хэрэгтэй. Цагдаагийн дарга та гэхэд цол алгасаж цол зүгээд байгаа хүэ шүү. Цол алгасаж олгож олгуулж болж байхал цол олгох хугацаа болоод цол нь олгогдоогүй хохирч яваа бэлтгэл офицерууд та нарын сэтгэлгүй, хууль дүрэм журмаа мэддэгүй ажлын хариуцлагагүйгээс болсон байгаа бусуу? Энэ 100 жилээр элдэв зардал мөнгө үрхийн оронд бэлтгэл офицер, ахлагч нарын жагсаалтаа гарган хэдэн хүнд ажиллаж байхдаа цол олгох хугацаа болоод байхдаа цолоо авч чадалгүй тэтгэвэр тогтоолгосон тоог гаргаад цолыг нь нөхөн олгох ажлыг хийх хэрэгтэй. Дайчилгааны хуульд ТГ -с гурав хоног цуглуулаад цол олгох заалт байдаг гээд гарц Зөндөө байгаа. Цар тахлын нэн хүнд бэлтгэл офицеруудыг татан ажилуулах тушаал гаргаж ажиллуулаад цолыг нөхөн олгож болно
Зориг
2021-09-13 17:15
Буурал түүхийн шар хуудсанд хэзээч бүдгэрэхгүй амар амгалан үйлсийн төлөө нойр хоолоо хасан зүтгэж явсан ахмад ажилтануудын ажлын амжилтыг даож хугацаа, ажлын амжилтаар олго гэсэн цол хэргэмийг олгох хугацаа болж ажлын амжилт гаргаад байхад цол олгох мест албан тушаал биш гэж цолыг олгохгүй дарж эрээн цаасаар хуурч өнгөрөөж дарга сэтэр зүүсэн нөхөд өөрсдөө ажил алба тушаал ахих дэвшихдээ ашиглаж амжилтын жинхэн эзнийг хохироож байсан шүү!! Ажиллаж байхдаа Хугацаагаар олгох цолны дараагийн цол олгох хугацаа нь болсон ахмадуудад цолыг нь 100 жилээр нөхөн олгох хэрэгтэй. ҮХ хүнийг ажил албан тушаалаар ялгаварлаж үл болно гэж заасан байхад хууль хэрэгжүүлж, сахиулдаг ЦБ дарга нар алба ажил хийж байгаа алба хаагчаа амжилт гаргаад цол авах хугацаа болоод байхад цолыг гь олгоогүй хохироож тэтгэвэрт гарнасан нь дэндүү харамсалтай бөгөөд эмгэнэлтэй учир уучлал гуйгаад цолыг нь нөхөн олго, Хууль шинчлэн найруулж хохирсон эрхийг сэргээгээд болж байхад цол олгох журмыг шинчлэн найруулж хохирсон алба хаагчийн эрхийг сэргээж цол нөхөн олгож болно. Ажлын амжилтыг үнэлж цол олгохдоо газар хэлтсийн хөдөлмөрийн аварга ажилтан 4-5 удаа болж байсан хүнд олгосон цолны дараагийн цолыг олгох гэж заалт оруулж болно эсвэл тэтгэвэрт гархад дээрх амжилтыг гаргасан алба хаагчид зүүж байгаа цолны дарагийн цолыг олгоогүй бол нөхөн олгоно гэсэн заалт оруулаад нөхөн олгох гь зөв. Та бүхэн амжилт гарган ажиллаж байсан ажлын үр дүнд дарга хийж яваа.
keyboard_arrow_up