ЭМЯ: Шинээр 2740 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа ЭМЯ: Шинээр 2740 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Шинээр 2740 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

2021 оны 8 сарын 31

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2740 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 527 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2213 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 937 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 8633

-Хүндэвтэр 4041

-Хүнд 1025

-Нэн хүнд 195 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 16448 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2287 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 13894 иргэн байна. Үүний 433 нь жирэмсэн, 2121 хүүхэд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630378
0 эможи

keyboard_arrow_up