Ц.Эрдэнэбаяр: ОХУ-аас шатахуун нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн учраас БНХАУ-аас авна Ц.Эрдэнэбаяр: ОХУ-аас шатахуун нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн учраас БНХАУ-аас авна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Эрдэнэбаяр: ОХУ-аас шатахуун нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн учраас БНХАУ-аас авна

2021 оны 7 сарын 29

Arslan.mn

Энэ сарын эхээр шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн цаашид дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа талаар шатахуун импортлогч ААН-үүд мэдэгдээд байгаа. Учир нь шатахуун импортлогч ААН-үүд нэг сарын хугацаанд 30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байгаа юм.

Иймд АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улс 07, 08 дугаар сард ОХУ-аас АИ 95 автобиензин авч, нөөц бүрдүүлэхэд хүндрэл үүссэн. Тиймээс бид нөөц бүрдүүлэхээр БНХАУ-ын Чайна Ойл компанитай хэлэлцээр хийж, хамтарч ажиллахаар болж байна. Улсын хэмжээнд АИ 95, АИ92, АИ98, дизель түлшний 30-аад хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд нөөц байгаа учраас шатахууны тасалдал үүсэхгүй. Үүсэж болзошгүй хомсдлыг БНХАУ-аас татан нөхөхөөр хэлэлцэж байгаа.

Манай улсын хувьд жилд 60 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн БНХАУ-аас авдаг. БНХАУ-аас авах газрын тос ОХУ-аас авах газрын тосны үнээс зөрүү бараг байхгүй. Хамгийн гол нь бид нөөцийг тасалдуулахгүй байхыг зорьж ажиллаж байна.

Мөн сүүлд орж ирсэн газрын тос 733 ам.доллар болж өссөн. Энэ нь өмнөх авснаасаа 38 ам.доллараар өссөн үнэ юм. Шатахуун импортлогч аж ахуйн нэгж, холбоодоос ажил хаях, цуглаан хийх талаар мэдэгдэл ирүүлээгүй ” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629275
3 эможи

h
2021-07-30 22:23
хуц лалруудааа өшөөч өснө ажил хиииж амьдарч сур
Иргэн
2021-07-30 08:00
За 95 бол гайгүйш дээ. Цөөхөн машин хийдэг, 1 хэсэгтээ 92 хийгээд явж болно. Цаанаасаа өгөхгүй бга юмыг яах вэ дээ
Зочин
2021-07-29 21:50
Юун яасан стратегийн түнш вакцин дээр ч горойлоо бензин дээр ч гэсэн бас л ... дараа нь бас яахийм болоо. Угаасаа юм хийж чаддагүйн л гор нь гарч байгаа байхөө. Зүйрлэвэл өвс нь байгаад гадаадаас өвс гуйхтай адил.
Zochin
2021-07-29 16:21
Neg ulsaas haraat baih iim ayultai uchir tsaashid eer ornuudaas hyamd eh uusver oloh talaar ajillaval taarna
keyboard_arrow_up