Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг сольж эхэлжээ Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг сольж эхэлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг сольж эхэлжээ

2021 оны 7 сарын 24

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.07.02/ Гашуунсухайт, Замын-Үүд боомтод ажиллаж нүүрс болон бусад экспортын ачаа тээвэр чухам юунаас болж саатаж, гацаад буй нөхцөл байдалтай танилцсан.

Энэ үеэр Монголоос гаргах ачаа, барааг ариутгадаг хэсэг нь стандартын шаардлага хангахгүй, хэдэн төмөр холбож угсраад зузаан даавууг нүхэлж бүтээгээд орхисон ичмээр хаалга байсныг хараад Ерөнхий сайд уулга алдсан.

Тэгвэл Замын-Үүдэд ажил сайжруулахаар  шинээр очсон баг Хятадаас стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалга оруулж иржээ. Улмаар эхний ээлжинд Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалгаа суурилуулж эхэлсэн байна.

Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусгахаар ажиллаж байгаа аж.

Түүнчлэн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 эсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж  эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм. Дээрх санал, гомдлын утсыг дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх үүрэг авсан талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх өмнө мэдээлж байсан юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
6
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
629062
43 эможи

Зочин
2021-07-29 06:19
Тeндэр зарлаад авсан газар нь л тийм хаалга хийж байхгүй юу. Мэдээгээр гараад л байхад Монгол инжeнэрүүд чимээгүй байгаад байхын оронд ингээд хийe гээд санаа оноогоо хэлээд хийхээ яасан юм болдоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд гэгчээр.
Зочин
2021-07-24 23:12
eniig eh orondoo hiij chadahgvi gejvv hiih baihda ug n dandaa gadnaas haraat baih yumaa
Zochin
2021-07-24 22:37
Ineedtei hiih yumdaa anhnasaa Oligtoi yum hiihgvi mungu idehee bolimoor yum
Erunhii saidad
2021-07-24 21:54
Odoo daraagiin hiih zuil teevriin heregsliin uniig huuchin hevend ni oruulmaar bna Jolooch nar arai l denduu bna 8 km t 70000 yuanaar yavj bna teevriin huls darui 10 S 15 dahin uschee Tegeheer yumny yaj nemegdeh ni oilgomjtoi 1000 joloochiin erh ashig chuhal u Ard tumnii amijirgaa chuhal u Shadar said ES ochsony daraa 10 s 30000 r unee nemeh yum yamar uchir bna
Зочин
2021-07-24 21:40
Энийг урдаас оруулж л байдаг дотооддоо хийчих боломжгүй юм уу
Иргэн
2021-07-24 21:30
Энийг өөрсдөө хийж чадахгүй байгаа юмуу урдаас оруулж ирнэ ч гэх шиг ямар гээчийн оюуны доройтол вэ.
Найдан Батэрдэнэ
2021-07-24 15:53
Онц
Zochin
2021-07-24 12:54
Anhnaasaa iim ym hiisen bol ingej zardal chirgdel uchiruulahgui bh bailaa manai hurgan darga nar ajiliig mongo iddeg shigee setgleesee hj surmaar ym bidniil eh oron shudee chanartail ym hichideg bol
иргэн
2021-07-24 12:14
Түрүүчийг гайнуудад аа арга хэмжээ аваач
zochin
2021-07-24 11:25
Тийм байлгүй дээ. Сэтгэл байвал юуг ч хийдэг биздээ. Мэдлэгээс илүү сэтгэл байх хэрэгтэй дээ.
Таньд
2021-07-24 10:55
Хуучин буруу хаалганыхаа мөнгөө хийсэн хүмүүс нь төлнө биз дээ. Ингээд л хийчихгүй
keyboard_arrow_up