СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Өмнөговийн нутгаар их хэмжээний бороо орно СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Өмнөговийн нутгаар их хэмжээний бороо орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Өмнөговийн нутгаар их хэмжээний бороо орно

2021 оны 7 сарын 23

Маргааш Баянхонгор, Өмнөговийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орохыг УЦАОШГ-аас мэдээлжээ. 

Тодруулбал, долдугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар их хэмжээний хур тунадас орно.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Долдугаар сарын 25-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629056
0 эможи

keyboard_arrow_up