“Насны хишиг“-ийг зургаадугаар сарын 18-наас олгоно “Насны хишиг“-ийг зургаадугаар сарын 18-наас олгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Насны хишиг“-ийг зургаадугаар сарын 18-наас олгоно

2021 оны 6 сарын 10

Arslan.mn

Ахмад настны тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, мөн оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн "Насны хишиг"-ийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

Энэ жил Улсын баяр наадмын өмнө олгодог "Насны хишиг"-ийг зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ. 65 нас хүрч байгаа ахмадууд ehalamj.mn халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж "Насны хишиг"-ээ авах боломжтой.

Arslan.mn

Эх сурвалж: ХНХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627730
0 эможи

Багвууз
2021-06-11 11:09
Алтанцэцэг
Багвууз
2021-06-11 11:08
Алтанцэцэг
keyboard_arrow_up