ДХИС-ийг төгссөн сонсогчдод цол олгож, ажлын байранд томиллоо ДХИС-ийг төгссөн сонсогчдод цол олгож, ажлын байранд томиллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДХИС-ийг төгссөн сонсогчдод цол олгож, ажлын байранд томиллоо

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд амжилттай суралцаж төгссөн 160 сонсогчдод бакалаврын диплом, энгэрийн тэмдэг, цагдаагийн цол олгож, ажлын байранд томилох арга хэмжээ өчигдөр /2021.05.19/ Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан болон Дотоод хэргийн их сургуулийн удирдлага, алба хаагчид оролцжээ.
Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа төгсөгчдөд хандаж,

“Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг  “Цагдаагийн ажил-эрх зүйч” мэргэжлээр амжилттай төгсөн, цагдаагийн дэслэгч цолыг гардан авч, төрийн тусгай албанд томилогдсон нийт төгсөгчдөдөө баяр хүргэе.

Өнөөдөр бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэргэшсэн “шинжээч мөрдөгч”-ийг 2 дахь, “1+1+1” хөтөлбөрөөр “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр дөрөв дэх, дөрвөн жилийн сургалттай өдрийн хөтөлбөрөөр 87 дахь удаагийн төгсөгчдөө хүлээн авч, ажил, амьдралынх нь гараанд үдэж байна.

Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр 160 алба хаагч цагдаагийн байгууллагын хүндтэй бөгөөд эрхэм цолыг хүртэн,  бидэнтэй мөр зэрэгцэн ажиллах гэж байна.

Миний бие Та бүхний нэгэн адил энэхүү сургуулийг одоогоос 20 жилийн өмнө Цагдаагийн академи гэсэн нэршилтэй байхад төгсөж, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газраас хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан үе маань саяхан мэт санагдаж, сэтгэл догдолж байна.
Arslan.mn

Та бүхэн өөрсдийн сонгосон ажил, мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа хүндэтгэлтэй хандан, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө сурч мэдсэнээ бүтээлчээр хэрэгжүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү албаараа бахархаж дор бүрдээ холбогдох хууль тогтоомжийг сайтар судлан, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж, иргэд, олон нийттэй зөв боловсон харьцаж, онол, практикийг хослуулан ажилдаа хурдан дадлагажиж, ахмад үеэсээ суралцаж ажиллахыг зөвлөж байна.  

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтнийг бэлтгэн, улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Дотоод хэргийн их сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.

Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, түүний зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627100
5 эможи

ЦЕГ
ДХИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up