Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан цахим сургалт, ярилцлага зохион байгуулжээ Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан цахим сургалт, ярилцлага зохион байгуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан цахим сургалт, ярилцлага зохион байгуулжээ

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Нийслэлийн  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх газартай хамтран тус дүүргийн 21  хорооны  Засаг дарга, хорооны хөгжлийн нийгмийн ажилтнуудыг оролцуулан цахим сургалт-ярилцлага зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний хүрээнд Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай  хууль, Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон цаашид анхаарах асуудлаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, Засаг дарга нартай санал солилцсон байна.

Мөн Хан-Уул дүүргийн  прокурорын газрын  ахлах  прокурор Д.Туяа прокурорын байгууллагаас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Тухайлбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох хууль, тогтоомжийг зөрчин байгаль орчинд хор хохирол учруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн эд зүйлийг эвдэж гэмтээх зэрэг асуудал цөөнгүй гардаг тул эдгээр тохиолдолд төр, нийтийн эрх ашиг хамгаалж прокурорын байгууллагаас хамтран ажиллах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626860
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up