COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт тодорхой ажилгүй 26-35 насныхан ХАМГИЙН ИХ холбогджээ

админ
2021 оны 4 сарын 22

Arslan.mn

Увс аймагт 2020 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 37.5 хувийг, 2021 оны 2 сарын байдлаар үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 50 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Тодруулбал, өмнөх онд 89, энэ оны 2 сард дээрх төрлийн 16 гэмт хэрэгт тус аймгийн прокурорын газраас хяналт тавьжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 7 төрлийн хэрэг багтдаг бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийг зүйл, анги тус бүрээр нь авч үзвэл 2020 онд үйлдэгдсэн 89 хэргийн 69 буюу 77.5 хувь нь, 2021 оны 2 сард үйлдэгдсэн 16 хэрэг бүгд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг байна.  

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус аймгийн Улаангом, Тэс сумдад хамгийн их үйлдэгджээ. Тухайлбал, тус суманд өмнөх онд гарсан нийт хэргийн 42.6  хувь, энэ оны 2 сард гарсан нийт хэргийн 68.7 хувь нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг байна.

Дээрх гэмт хэрэгт холбогдогчдын ихэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус болон бүрэн бус дунд боловсролтой 26-35  насны эрэгтэй хүмүүс байгаа ажээ.

Увс аймгийн прокурорын газар дээрх нөхцөл байдалд үндэслэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд албан бичиг, гэмт хэргийн гаралт их байгаа Улаангом, Тэс сумдад прокурорын мэдэгдэл тус тус хүргүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625883
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up