Дархан-Уулд  байх цэргийн ангийн алба хаагчид  ХОЁР эрүүгийн , 28 зөрчлийн хэрэгт шалгуулж байна Дархан-Уулд байх цэргийн ангийн алба хаагчид ХОЁР эрүүгийн , 28 зөрчлийн хэрэгт шалгуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дархан-Уулд байх цэргийн ангийн алба хаагчид ХОЁР эрүүгийн , 28 зөрчлийн хэрэгт шалгуулж байна

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн цэргийн анги, салбарын алба хаагчид холбогдох зөрчлийн болон эрүүгийн хэрэг, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг 2020, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар судалжээ.

Дээрх хугацаанд тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Зэвсэгт хүчний 322 дугаар тусгай салбар болон аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салбарын алба хаагч нараас нийт 2 эрүүгийн гэмт хэрэг, 28 зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдсан байна.

Зөрчлийн хэргийн тухайд цэргийн анги, салбарын алба хаагчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ихээр холбогджээ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд 21, 14.7 дугаар зүйлийн 5-д заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодсон” зөрчилд 4, 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан” зөрчилд 1 алба хаагч холбогдсон бол “цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн”, “бусдын эд хөрөнгө хууль бусаар  устгасан” зөрчилд тус бүр 1 алба хаагч холбогдон, хуульд заасны дагуу шийтгүүлсэн байна.

Харин эрүүгийн 2 хэргийн тухайд ахуйн хүрээнд Хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд байна. Үүнээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бол 1 хэрэг нь шүүхийн шатанд байгаа ажээ.

Дархан-уул аймгийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн дээрх байгууллагуудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, алба хаагч нарыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625773
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up