НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар... НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар...

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй.  Харин Э.Энхбатын биеийн байдал муу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тодруулбал, түүний унтуулгын үйлчилгээг нь зогсоосон ч ухаан ороогүй тул дахин унтуулаг хийсэн гэх албан бус мэдээлэл бий. 

Эх сурвалжийн мэдээлснээр Э.Энхбатыг өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явахаар болсон бөгөөд бөхчүүдийн дунд түүний эмчилгээнд зориулсан хандивын ая өрнөж эхэлсэн билээ. Энэ талаар Улсын начин Э.Даш “21 аймгийн нийт бөхчүүдэд хандаж, хандив цуглуулж уриалга” гаргасан юм.

Начин Э.Энхбатын БНСУ-д хийлгэх эмчилгээний зардал нь ойролцоогоор 500 орчим сая төгрөгт болно гэсэн тооцоо гарсан талаар саяхнаас яригдаж эхэлсэн. Харин сошиал орчинд найзыгаа зодож хэвтэрт оруулсан тэрбумтан Н.Түвшинбаяраар эмчилгээний бүх зардлыг төлүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьсаар байгаа билээ.

Тэгвэл МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 1,900,000,000.0 төгрөгийн үнэ бүхий гурван газар, 1,490,000,000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй байна.

Мөн туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай бөгөөд түүний нийт хөрөнгөний хэмжээ ойролцоогоор  НАЙМАН тэрбум болж байгаа аж.

НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар байх уу...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
2
confuse an post
angry an post
6
625421
14 эможи

Зочин
2021-04-14 21:07
Төлж байгаа гэж өмгөөлөгч нь ярьсан. Өөрсдөө харж байсан юм шиг унасан дээр нь дэвсээд байдгаа болих хэрэгтэй.
Зочин
2021-04-12 21:46
Бөхчүүд чинь ерөөсөө хүнд юм өгч болдоггүй. Гар нь дандаа атгаатай байдаг, гар тэнийлгэдэггүй ёстой юм гэсэн шүү дээ. Бөхчүүдээс асуугаарай. Ийм л балайчууд шүү дээ
#
2021-04-12 21:34
Энэ их хөрөнгө хаанаас гарч ирсэн байх уу? Олимпийн аварга хүн 10 жилийн дараа тэрбумтан болчихсон, ийм үйлдэл хийхэд хүргэсэн хүчин зүйл бол МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ юм. Мал бол алаад идэхсэн...
Оө
2021-04-12 20:11
Түвшинбаяр аас өөрөөс нь асуу. Хөндлөнгийн бид тэрний өмнөөс хариулахгүй.
Dolgor
2021-04-12 19:07
Enhbat hurdan edgeesee Tvbshinbayar bvh zardlig gargah bailgvidee
ЭМЭЭ
2021-04-12 18:00
ЭНЭ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ АМЬТАНЫГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛЫГ ТӨЛӨХГҮЙ ГЭВЭЛ ШОРИОТЫН ХУУЛИАР ШИЙТГЭ !!! ЯАСАН НҮДНИЙ БУЛАЙ ЧИХНИЙ ШИЙР БОЛСОН СҮГ ВЭ
Залуур
2021-04-12 17:13
Хэрэв Түвшинбаяр эмчилгээний зардал өгөхгүй бол санаатайгаар хүний аминд халдсан гэж үзнэ.
Алтансүх
2021-04-12 15:32
Түвшинбаяр муу хүн юм. Огцом уурлаад зодоод гэмтээж болно алж болно. Огцом уур 30 секунт үргэлжилнэ. Зодчихоод жүжээд байгаа хүн сэтгэл зүйн хувьд гэмшихгүй найзыгаа зорилготой зодсон байна. Мөнгөн тусламж өгөх бодолгүй байгаа нь их л шунаг хүнд гар дэлгэн туслаж байгаагүйн шинж. Удирдагч хүн хүнд тусалчихдаг байх ёстой. Ийм хүнд хөрөнгө гаргаж чаддагүй хүн олифын хорооны мөнгө идсэн байх боломжтой. Шалгах хэрэгтэй. Баттулга удирдах ажил хийж идсэн өгсөн гэж хэлүүлдэг болохоороо хөрөнгө хаяхаа мэдэж байна аа. Гүйх ухаантай сэрэглэн толгой юм манаа баачка
Алтансүх
2021-04-12 15:32
Түвшинбаяр муу хүн юм. Огцом уурлаад зодоод гэмтээж болно алж болно. Огцом уур 30 секунт үргэлжилнэ. Зодчихоод жүжээд байгаа хүн сэтгэл зүйн хувьд гэмшихгүй найзыгаа зорилготой зодсон байна. Мөнгөн тусламж өгөх бодолгүй байгаа нь их л шунаг хүнд гар дэлгэн туслаж байгаагүйн шинж. Удирдагч хүн хүнд тусалчихдаг байх ёстой. Ийм хүнд хөрөнгө гаргаж чаддагүй хүн олифын хорооны мөнгө идсэн байх боломжтой. Шалгах хэрэгтэй. Баттулга удирдах ажил хийж идсэн өгсөн гэж хэлүүлдэг болохоороо хөрөнгө хаяхаа мэдэж байна аа. Гүйх ухаантай сэрэглэн толгой юм манаа баачка
Зочин
2021-04-12 15:22
Төлөх байлгүйдээ. Энхбат л хурдан босоосой
keyboard_arrow_up