ГССҮТ-өөс Э.Энхбатыг үнэ төлбөргүй, бүх талын эмчилгээг хийж байна, ямар ч төлбөр нэхэмжлээгүй ГССҮТ-өөс Э.Энхбатыг үнэ төлбөргүй, бүх талын эмчилгээг хийж байна, ямар ч төлбөр нэхэмжлээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ-өөс Э.Энхбатыг үнэ төлбөргүй, бүх талын эмчилгээг хийж байна, ямар ч төлбөр нэхэмжлээгүй

2021 оны 4 сарын 11

Arslan.mn

Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн алтан гартай эмч, мэргэжилтнүүдийн баг бүх талын эмчилгээг хийж, түүний биеийн байдлыг бүрэн хянаж байгаа талаар албан эх сурвалж мэдээлсэн.

Гэтэл сүүлийн өдрүүдэд начин Э.Энхбатыг эмчлүүлэхэд 500 сая төгрөг хэрэгтэй, хандивын аян өрнүүлэх талаар мэдээлэл хөрвөөд эхэлж. Харин энэ талаар ГССҮТ-өөс "манай эмнэлгийн зүгээс ямар ч төлбөр мөнгө нэхэмжлээгүй, бид бүх талаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн эмч нарын баг тогтмол эмчилгээ хийн ажиллаж байна" гэсэн юм. Тэгвэл бие нь тааруу байгаа начины нэрийг барин  ийнхүү мөнгөн дүнг хэн цахим орчинд түгээх болов. Хэрвээ Э.Энхбат начины эмчилгээнд нэмэлт санхүүжилт хэрэгтэй бол хуулийн дагуу түүнийг хохироосон Н.Түвшинбаяр бүх хохиролыг барагдуулах үүрэгтэй билээ. Н.Түвшинбаярын хувьд ШШЕГ-ын 461-р ангид саатуулагдаж буй. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
625367
4 эможи

Zochin
2021-04-11 15:30
Solongos ulsiig zorihoor bol Iim mungu shaardlaga tai yum baina gej baisan daa ternees Gemtliin Emnelgiin zardliin talaar ogt hunduugyi baisan.. Medeellug zuv hurgej baimaar baina.
keyboard_arrow_up