“УЛБАР ШАР“ ТҮВШИН: Явган эргүүлийн 229 чиглэлд 462, машинт эргүүлийн 66 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ “УЛБАР ШАР“ ТҮВШИН: Явган эргүүлийн 229 чиглэлд 462, машинт эргүүлийн 66 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“УЛБАР ШАР“ ТҮВШИН: Явган эргүүлийн 229 чиглэлд 462, машинт эргүүлийн 66 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

“Улбар шар” төвшинд шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд 021.04.06-ны өдөр явган эргүүлийн 229 чиглэлд 462 алба хаагч, машинт эргүүлийн 66 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Орон нутагт явган эргүүлийн 251 чиглэлд 427 алба хаагч,машинт эргүүлийн 53 чиглэлд 104 алба хаагч ажилласан байна.

Алба хаагчид 2142 хүн, 946 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 388 удаа сэрэмжлүүлэг өгч, 2005 хүнд шаардлага тавьж, аж ахуйн нэгж байгууллагад 21 шаардлага хүргүүлсэн.

Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 562 байгаагаас нийслэлд 476, орон нутагт 86, Гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 91 байгаагаас нийслэлд 84, орон нутагт 7 байна. Улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн 169 хүн байна.

Зөрчил гаргасан 303 иргэнийг 7.875.000 төгрөгөөр торгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625281
0 эможи

keyboard_arrow_up