Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг “төлбөртэй“ тусгаарлана гэж мэдээлсэн нь ЭМ-ийн хуультай зөрчилдсөн тул хүлцэл өчиж байна Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг “төлбөртэй“ тусгаарлана гэж мэдээлсэн нь ЭМ-ийн хуультай зөрчилдсөн тул хүлцэл өчиж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг “төлбөртэй“ тусгаарлана гэж мэдээлсэн нь ЭМ-ийн хуультай зөрчилдсөн тул хүлцэл өчиж байна

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

УОК-ын шуурхай штабын дарга Ц. Ганзориг  шуурхай штабын мэдээллийн үеэр ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана гэж мэдээлсэн нь эрүүл мэндийн тухай хуультай зөрчилдсөн тул хүлцэл өчиж залруулага хийлээ.

Учир нь  Ц. Ганзориг дарга "тухайн иргэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн" гэж мэдээлээд байсан юм.

Тэгвэл Ц.Ганзориг залруулага хийхдээ: "Тусгаарлан ажиглах түр журмын 2.1 дээр коронавирусын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт маань "Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт болох Нийгмийн эрүүл мэндийн ажиллагаа, арга хэмжээ, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол улсын иргэнд үнэ төлбөргүй буюу төр хариуцна" гэсэн хуулийн заалттай зөрчилдсөн заалтыг та бүхэнд танилцуулсан байна. Та бүхнээс хүлцэл өчье." гэв.

Тиймээс коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсвэл тухайн хүний хүсэлтийг харгалзан долоо хоног тусгаарлах байранд төр хариуцаж эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дагаж мөрдөхөөр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
6
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
625263
9 эможи

Мм
2021-04-08 09:43
Erguutsetsgeed l bhiin deer doorgui..hsldwaraa humih gej bgaan bol tulbur awah eum bol hun ochihguishdee ..irgediin sanhuu mungunii asuudal mash hund bgaag medseer bj...ter ih tuslamjiin mungu haachsan be..3 saya hun bugd uwduugui..ter tsuuhun huniig emchleed haldwaraa humj chadahgui archaagui garuud we..eum l bol mungu mungu..
bb
2021-04-08 09:33
ajlaa ch oligtoi medehgui neg l ih tushaal shiidver tailtsuulsan sugnuud ymdaa ta nar ymar ch uyldaa awtsaldaa medleg charwariin helterhii ch baihgui
keyboard_arrow_up