ШУУРХАЙ: Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа ШУУРХАЙ: Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр /2021.04.05/  хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
625161
7 эможи

Зочин
2021-04-06 16:30
nasaar ni hori
Зочин
2021-04-06 08:35
ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН ХҮНИЙГ ЯЛГАВГАРЛАХ АВААС ӨӨРСДӨӨ НҮДИЙГ НҮДЭЭР ШҮДИЙГ ШҮДЭЭР ГЭЖ ӨӨРСДӨӨ ТООЦОО ХИЙ . ТӨР ЭРҮҮЛ САРУУЛ ХҮНД ИЛҮҮДСЭН МӨНГӨ ӨГЧ ГАЛЗУУРУУЛААД ЭРХ МЭДЭЛ ӨГЧ СОЛИОРУУЛААД ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛГООД ТЭГЭЭД ГАЛЗУУ СОЛИОТОЙ ХҮЧИРХИЙЛЭГЧЭЭ ХАМГААЛЖ БАЙГАА ЦАГТ ЭНЭНЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ
эмээ
2021-04-06 08:18
зөв . хүчингийн хэрэг үйлдсэн гэхэд нь л бурууд хатуу гэдгээ харуулсан бол өнөөдөр энэ хэрэг гарахгүй байсан шүү дээ
keyboard_arrow_up