ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 117 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 117 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 117 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021 оны 3 сарын 27

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан хүмүүсийн 117 нь халдвар авсан талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр хэллээ.

Тэрбээр халдварын тохиолдол өнөөдөр огцом нэмэгдсэн талаар тайлбарлахдаа “Халдвар нэмэгдэж байгаагийн шалтгаан нь коронавирус илрүүлэх шинжилгээг өргөн цар хүрээтэй хийж байгаатай холбоотой. Мөн нэг дороос олон тохиолдол илэрч байна.

Тухайлбал, ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 285 иргэний 117-гоос нь халдвар илэрсэн. Тиймээс халдварын тоо огцом өссөн харагдаж байгаа.

Мөн орон нутаг нийслэл гээд халдварын тохиолдлыг нийлүүлж байгаа учраас ялгаж салгаж мэдээлэх хэрэгтэй.

Гэхдээ зовлон хүндрэл хэлж биш хийсэж ирдэг учраас өвчлөлийн тоо огцом хяналтгүйгээр нэмэгдэж эхэлбэл маргааш ч хатуу хөл хорио тавихыг үгүйсгэхгүй" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
624840
5 эможи

Зорилго
2021-03-29 04:29
Шинжилгээ гээр илэрч бна шүү дээ хорих тусам л нэмэгдэнэ Халтарын хажуугаар мөнгөгүй өлсөнө шүү дээ өлөн ард түмэн өвчин тоохгүй иймд хөл хорио үр дүн өгөхгүй нэмэргүй хүмүүс өөосдөө аяндаа ойлгоно хавтлууд аасаа аяндаа айна хүссэн хүсээгүй зайгаа барина
ард иргэд
2021-03-28 21:22
хөл хорио тогтооно гэж хэлээч тавих гээд бхийн хөл хориог ард түмэн эсэргүүцэж бна өлссөн ард түмэн босно шүү
keyboard_arrow_up