БХТ: Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн  ариун цэврийн байгууламжтай болгоно БХТ: Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Улсын хэмжээнд 819 сургууль гадаа нүхэн /модон/ жорлонтой. Үүнээс долоо нь нийслэлд бусад нь хөдөө орон нутагт байна. Мөн 3-5 насны хүүхэд хүмүүждэг 226 цэцэрлэг модон жорлонтой үйл ажиллагаа явуулж байна. Алслагдсан сумаас  дотуур байранд амьдарч, хичээлдээ явдаг сурагчдын хувьд өвлийн хүйтэнд, шөнийн цагаар ариун цэврийн өрөө орох асуудал хүндрэлтэй байдаг. Энэ хүндрэлээс шалтгаалж, хүүхэд уух шингэнээ багасгадаг гэдэг судалгаа хүртэл бий.

Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу УИХ-аас Б.Баярсайхан гишүүнээр ахлуулсан “Боловсролын салбарын нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ” ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан байна.

Хуралдаанаар БШУЯ-аас гадна Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон бусад холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дэд ажлын хэсгийн гишүүнээр оролцуулах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс дэд ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцах  уулзалт өнөөдөр Барилгын хөгжлийн төвд болж байна.

Arslan.mn

Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан гишүүний мэдээлснээр 819 сургууль болон түүнийг дагасан дотуур байрны модон жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солиход зарцуулагдах 100 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэхээр болжээ.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр 150 мянга гаруй хүүхдийн эрх ашигт эерэг нөлөө үзүүлж, тэдний эрүүл мэндийг хамгаалсан, суралцах таатай орчин бүрдүүлсэн, үр дүнтэй ажил болно гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Дэд ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг ашиглалтын өртөг багатай байх таван төрлийн технологийн шийдлийн судалгаа хийж байгаа аж. Тиймээс эдгээр технологийн шийдлүүдийг судалж сургууль, цэцэрлэгүүдийн ариун цэврийн байгууламжид ашиглах юм.

Түүнчлэн Мобиком компани, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран  8 тэрбум төгрөгийн өртгөөр 10 сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн байна. Уг ажлын хүрээнд анхаарах асуудлуудын талаар мөн мэдээлэл болгон хэллээ.

Тухайлбал геологийн дүгнэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Учир нь төслөө хэрэгжүүлэх явцад геологийн дүгнэлт хийлгээгүйгээс шалтгаалан ажил нь бага зэрэг саатсан талаар дурдлаа. Мөн Завхан аймгийн Отгон суманд гурван удаа өрөмдлөг хийсэн ч ус гаргаж чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл зөөврийн усаар асуудлаа шийдвэрлэж байгаа аж.

Тиймээс хөдөө орон нутагт ариун цэврийн байгууламжтай болоход ус болон бохирын асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй байдаг гэдгийг мөн мэдээлэлдээ тодрууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг Ч.Ундрам, Д.Өнөрболор Б.Жаргалмаа болон БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон бусад албаныхан оролцлоо. Мөн ХБНГУ-ын ахуйн бохир ус цэвэрлэх WSB технологийг танилцуулахаар  “Ультрасоник” ХХК-ийн захирал Б.Чимэдцэцэг, ОХУ-ын бохир ус цэвэрлэх эко бичил байгууламжийг таницуулгыг “Эколос ХХК”-ийн захирал Д.Цолмон,  Бага хүч чадлын цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл  танилцуулах “Их мянган инженерчлэл” ХХК-ийн захирал Ж.Даваацэрэн нар оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624450
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up