ӨНӨӨДӨР: Цагаан баавгайг хамгаалах олон улсын өдөр ӨНӨӨДӨР: Цагаан баавгайг хамгаалах олон улсын өдөр
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР: Цагаан баавгайг хамгаалах олон улсын өдөр

2021 оны 2 сарын 27

White Bear With Family : aww

Жил бүрийн хоёрдугаар сарын 27-д Олон улсын цагаан баавгайн буюу туйлын баавгайн өдрийг тэмдэглэдэг. Polar Bears International гэх Америкийн  арилжааны  байгууллага энэ баярыг санаачилсан ба дэлхийн хойд хагасын бүх хүн амд гэр орныхоо галлалтыг бууруулан даяарчлалын дулааралтай тэмцэхэд хувийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Туйлын мөс хайлж байгаа нь цагаан баавгайн оршин тогтноход ноцтой аюул авчирч байгаа юм.

Цагаан баавгай нь хуурай газар амьдардаг махчин сүүн тэжээлтнүүдийн хамгийн том төлөөлөгч. Түүний үржил, амьдрал  нь Гренланд Дани, Канад, Шпицбергены аралд Норвеги, Орос, АНУ Аляска зэрэг нутагт явагддаг. Эрэгчинийн биеийн урт нь 2,8м, өндөр нь 1,6м,  жин нь 400-600кг,800кг жинтэй байсан тохиолдол байдаг ажээ. Эмэгчин нь бие багатай 130-300кг жинтэй байдаг байна. Цагаан баавгайн дундаж амьдрах нас нь  25-30 жил. Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ мэдээгээр дэлхийд  20-25 мянган тооны цагаан баавгай амьдарч байна. Энэхүү амьтанг эмзэг төрөл гэж үзэн Олон улсын Улаан номонд мөн АНУ, Канад, Оросын Улаан номонд оруулсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624057
0 эможи

keyboard_arrow_up