М.Өлзийбат: Газар хөдлөлт нь газрын тосны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй М.Өлзийбат: Газар хөдлөлт нь газрын тосны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

М.Өлзийбат: Газар хөдлөлт нь газрын тосны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй

2021 оны 2 сарын 14

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар өнөөдөр 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Одон орон геофикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат: 

 "2021 оны хоёрдугаар сарын 14-ний үүрээр Дорнод аймгийн Халхгол суманд магнитуд нь 4 хүрсэн хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдөлсөн талбай нь 21 дүгээр талбай юм. Монгол орныг газар хөдлөлийн идэвхжилийн бүсээр нь үнэлэхэд баруун бүсийг өндөр идэвхжилтэй бүс гэж дүгнэдэг. Магнитуд нь 7, 8 хүрсэн газар хөдлөлт нэлээд тохиолдож байсан. Харин зүүн бүсийн аймгууд нь газар хөдлөлийн 5 баллын бүсэд хамаардаг. Гэтэл 2019 он гарснаас хойш, 2020 оноос эхлэн зүүн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байна. 

Ийнхүү идэвхжиж буйг судлаач хүний хувьд газрын тосны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй хэмээн үзэж, холбогдох газруудад мэдэгдсэн. 

2020 оноос хойш хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 30 удаа тохиолдсон. 2021 он гарснаас хойш хамгийн хүчтэй газар хөдөлсөн нь өнөөдрийнх боллоо" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623594
0 эможи

Зочин
2021-02-15 19:29
Одоо ГАЗРЫН ТОС ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ БОЛГОХ ГЭЖ БУУНЫ НОХОЙНУУДАА ХУЦУУЛЖ БАЙНА УУ? ХОНШООРЫГ ЧИНЬ ТАС ЦОХИХ БАЙЛГҮЙ!! ГАЗАР ХӨДЛӨЖ Л БАЙДАГ.
keyboard_arrow_up