COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ-ийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг “Алтангадас одон“-оор энгэрээ мялаалаа

админ
2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг өнөөдөр Төрийн дээд "Алтангадас одон"-гоор энгэрээ мялаалаа.

Тэрээр Барилгын хөгжлийн төвд 13 жил, Төрийн албанд 26 жил ажилласан туршлагатай. Түүний Барилгын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлсэн Алтангадас одонг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гардууллаа.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааг өдрөөс өдөрт дэвшилттэй байгааг хэлж Д Алтанхуягт хандаж “Цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсч, олон жил ажилласан мэдлэг, туршлагаараа хойч үедээ үлгэрлэн ажиллахыг ерөөж үг хэллээ.

Дашрамд дурдахад Барилгын хөгжлийн төвд Алтангадас одонт зургаан хүн ажилладаг бөгөөд өнөөдрийг хүртэл мэдлэг, туршлагаараа бусдадаа үлгэрлэн ажиллаж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622178
1 эможи

keyboard_arrow_up