ДЭЭД ШҮҮХ:  УИХ-ын гишүүн асан Г.Солтаны гурван жил хоригдох ялыг хэвээр үлдээжээ ДЭЭД ШҮҮХ: УИХ-ын гишүүн асан Г.Солтаны гурван жил хоригдох ялыг хэвээр үлдээжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДЭЭД ШҮҮХ: УИХ-ын гишүүн асан Г.Солтаны гурван жил хоригдох ялыг хэвээр үлдээжээ

2020 оны 12 сарын 19

Arslan.mn

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын Г.Солтанд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцжээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг өнгөрсөн долоодугаар сарын 29-нд хэлэлцээд Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож,  нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял оногдуулсан юм.

Мөн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 22-нд хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622109
1 эможи

Зочин
2020-12-19 13:11
keyboard_arrow_up