Халдварын тархалтыг тандах, илрүүлэх шинжилгээг сонгогдсон хороодод зохион байгуулна Халдварын тархалтыг тандах, илрүүлэх шинжилгээг сонгогдсон хороодод зохион байгуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Халдварын тархалтыг тандах, илрүүлэх шинжилгээг сонгогдсон хороодод зохион байгуулна

2020 оны 12 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс 1 иргэнийг  “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо. Энэ  ажиллагааг  өнөөдрөөс буюу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулна.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож, нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70%-ийг өвчлөл гарсан хороодоос, 30%-ийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулна.

 Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэнэ. Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621763
0 эможи

Зочин
2020-12-04 12:31
keyboard_arrow_up