ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ

2020 оны 11 сарын 24

Arslan.mn

Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. 

Тодруулбал, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Харин цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон эл өдрүүдэд ТЕГ-ыг дарга асан Б.Хурц нарыг батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.

Хэргийг дахин сануулбал, тэд төр нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт нэр холбогдсон билээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
621484
4 эможи

Зочин
2020-11-24 13:25
keyboard_arrow_up