УХТЭ: “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай харвалтын эсрэг өдөрлөг ТАВ ХОНОГ үргэлжилнэ УХТЭ: “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай харвалтын эсрэг өдөрлөг ТАВ ХОНОГ үргэлжилнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай харвалтын эсрэг өдөрлөг ТАВ ХОНОГ үргэлжилнэ

2020 оны 10 сарын 26

Arslan.mn

Дэлхийн харвалтын эсрэг өдөр жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тохиодог бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгаас “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай тав хоногийн өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.

УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд:

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгээс шат дараатай ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг бол өнөөдөр зохион байгуулж буй Дэлхийн харвалтын эсрэг өдөрт зориулсан өдөрлөг юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд тархины цусны харвалтаас хэрхэн сэргийлэх зөвлөгөө, үзлэг оношилгоог таван өдрийн турш үзүүлнэ.

Бидний хувьд нарийн мэргэжлийн төвүүдийн төвлөрлийг сааруулах Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд бусад эмнэлгийн ачааллыг хуваалцах замаар тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхээр зорьж, энэ ондоо багтаан тархины харвалтын нэгжийг байгуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд нийслэлийн зүүн бүсийн иргэдэд энэ төрлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэх юм.

 УХТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор П.Дуламрагчаа:

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгаас Дэлхийн харвалтын эсрэг өдрийг угтан “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай тав хоногийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийг үйлчлүүлэгч, сувилагч, эмч нар гэсэн гурван чиглэлээр зохион байгуулах юм. Өнөөдрийн хувьд сувилахуйн мэргэжилтнүүд харвалтын үеийн мэргэшсэн тусламжийг хэрхэн үзүүлэх талаар санал солилцож, сургалт зохион байгуулна. Харвалт нь Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархалт ихтэй, нас баралтаар 2-3-т жагсдаг, сүүлийн таван жилийн судалгааг харахад энэ төрлийн эмгэг байнга өсөлттэй, залуу хүмүүс ч харвах тохиолдол их байна. Харвалт өгөх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Цусны даралт ихсэх өвчин, судасны гаж хөгжил, судасны хатуурал, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс болж харвалт өгөх нь их байна.

Arslan.mn

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог гэсэн баримт бий. Тархины цус харвалтын шинж тэмдэг дийлэнхдээ ахмадуудад илэрдэг байсан бол сүүлийн жилүүдэд залуус, хүүхдүүдийг ч айлгах болжээ. Энэ нь нийгмийн бухимдал, сэтгэл гутрал, амьдралын буруу хэв маяг, хооллолтоос шууд бусаар хамаардаг болохыг эмч нар хэлж байлаа.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620697
0 эможи

Зочин
2020-10-26 16:49
Зочин
2020-10-26 14:25
keyboard_arrow_up