Ч.Ганжавхлан:Давхар цалин аваад суух биш, хүүхдүүдэд хандивласан нь ШИНЭ ХАНДЛАГА, БАЯРЛАЛАА Ч.Ганжавхлан:Давхар цалин аваад суух биш, хүүхдүүдэд хандивласан нь ШИНЭ ХАНДЛАГА, БАЯРЛАЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Ганжавхлан:Давхар цалин аваад суух биш, хүүхдүүдэд хандивласан нь ШИНЭ ХАНДЛАГА, БАЯРЛАЛАА

2020 оны 10 сарын 23

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүний цалингаа "Ид шидийн орон" төвд хандивлаж байхаар болжээ.

Энэ талаар "Ид шидийн орон" төслийн санаалагч, хэрэгжүүлэгч Ч.Ганжавхлан "ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хамт олны хамт ирж манай шидэт кафед кофе ууж өглөөг эхэллээ. Эхний мэдээ бол Б.Бат-Эрдэнэ Таван толгойн ТУЗ-д сонгогдон ажиллахаар болж тэндээс авах цалингаа сар бүр "Ид шидийн орон" төв руу шууд хандивлах шийдвэр гаргажээ. Тэр цалингаар нь бид Ид шидийн орон дээрээ нэг дугуйлан сургалт нээхээр болж багш нарын цалинг даагаад явж болох юм байна гэж үзэв.

Эдийн засаг амьдрал хүнд байгаа энэ үед давхар цалин аваад суух биш хүүхдүүдэд нэг хөөрхөн сургалт нээчихэж байгаа нь ШИНЭ ХАНДЛАГА юм, маш их баярлалаа. Түүнээс гадна хүүхэд хамгааллын чиглэл дээр ХҮҮХЭД хэмээх хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа олон асуудлуудыг ярилцаж хамтарч ажиллах саналууд гаргав. Шударга бус зүйлийг хамтдаа зогсооцгооё ! Амжилт" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620660
2 эможи

zochin
2020-10-24 12:42
mash zov ehlel bayar hurgeye Baterdene olon zuild anhaarlaa handuulj sain ajillaj bgaa demjij bna
Зочин
2020-10-24 03:57
Зочин
2020-10-23 15:25
keyboard_arrow_up