COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: “МАЗААЛАЙГ ХАМГААЛЪЯ” уриатай СПОРТЫН ИХ НААДАМ болж байна

админ
2020 оны 10 сарын 22

Arslan.mn

Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Спортын их наадмын нээлт өчигдөр /2020.10.21/ Спортын төв ордонд боллоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Т.Санчир нар оролцсон ба Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Спортын их наадам”-ыг нээж, нийт баг тамирчдад амжилт хүслээ.

Тус наадамд Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд найман бүсэд хуваагдан волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис, биллиард, шатар, даам гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөх бөгөөд тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Түүхт 90 жилийн ойн “Спортын их наадам”-ыг жилээс жилд тоо толгой нь хорогдож байгаа мазаалай баавгайг хамгаалах ажилд олон нийтийг уриалах зорилгоор “Мазаалайг хамгаалъя” уриан дор зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлийн дэд дарга Т.Баярсайхан:

Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Спортын их наадам” өнөөдөр амжилттай эхэллээ. Их наадмыг Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөл зохион байгуулж байна. Уламжлал болгон зохион байгуулдаг спортын их наадмын онцлог нь түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Мөн “Мазаалайг хамгаалъя” уриан дор хийж, наадамд оролцож байгаа нийт тамирчид даа мазаалай бүхий бэлгэдлийг өгч байна. Цаашид Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран мазаалайг хамгаалахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  Нийт баг тамирчдад спортын их наадамдаа амжилттай оролцохыг хүсье. 

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620624
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up