COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

админ
2020 оны 10 сарын 20

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн цагдаагийн ерөнхий газрын Хүч спортын хорооны зааланд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн 33 байгууллагын 130 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байна. Тамирчид эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг, -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд эмэгтэйчүүд -52 кг, -70кг , +70кг-ын жинд өрсөлдөж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, мөн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, Зөрчил шалгах, мэргэжлийн арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох болон бусад дарга, удирдлагууд оролцсон юм.

Тэмцээнийг нээж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэлэхдээ:

Дэлхий дахинд дэгдээд байгаа халдварт коронавурисын тархалтын улмаас алба хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг тэмцээнүүдийг хойшлуулж байсан бөгөөд улмаар энэхүү тэмцээний төрлөөр Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын тэмцээнийг эхлүүлж байгааг дурьдаж тамирчидад амжилт хүслээ.

 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620589
0 эможи

Зочин
2020-10-21 18:39
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up