Баруун гурван аймгаас Улаанбаатар явах хөдөлгөөнийг ТҮР ЗОГСООЛОО Баруун гурван аймгаас Улаанбаатар явах хөдөлгөөнийг ТҮР ЗОГСООЛОО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баруун гурван аймгаас Улаанбаатар явах хөдөлгөөнийг ТҮР ЗОГСООЛОО

2020 оны 10 сарын 20

Arslan.mn

Цаг уур орчны шинжилгээний газар өчигдрөөс эхлэн цаг агаар эрс хүйтэрч, аюултай үзэгдэл болж болзошгүйг сэрэмжлүүлж эхэлсэн. Цаг агаарын мэдээллээр өнгөрсөн шөнө Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурчээ. Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Arslan.mn

Иймд Авто тээврийн үндэсний газраас өнөөдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зогсоолоо.

Иймээс аян замд яваа иргэд, жолооч нар анхаарал сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620584
0 эможи

Зочин
2020-10-21 18:40
keyboard_arrow_up