COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: БНӨС улс дахь НҮБ-д энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдад ХҮНДЭТГЭЛ үзүүллээ

админ
2020 оны 10 сарын 05

Arslan.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас үүрэг гүйцэтгэх 33 алба хаагчийг хүлээн авч уулзах, үдэн гаргах ажиллагаа өнөөдөр /2020.10.04/ Цагдаагийн ерөнхий газрын Хүндэтгэлийн тэнхимд зохион байгууллагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч Б.Чинзориг болон “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчид оролцлоо.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ:

“Та бүхний энэ өдрийн амрыг эрье.

Цагдаагийн байгууллага нь 2006 оноос эхлэн Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 9 удаагийн ээлжинд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас нийт 388 алба хаагчийг дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үүрэг гүйцэтгүүлж ирсэн.

2020 оны байдлаар Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэ удаагийн ээлжинд цагдаагийн байгууллагаас 19, дотоодын цэргийн байгууллагаас 14 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр хувийн болон сэтгэлзүйн бэлтгэлээ бүрэн хангаж энэ сарын 05-ны өдөр ажиллагааны газар, орныг зорихоор төлөвлөгдсөн.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаа /UNMISS/-нд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа халааг авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын X ээлжийн багт орж, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явж байгаа та бүхэн бие биедээ тустай, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүнийхээ дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцож, албаа сайн хаахыг хүсэхийн ялдамд улс, эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилт хүсье” гэв.

 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620224
0 эможи

Зочин
2020-10-05 13:32
Монгол залуу
2020-10-05 10:41
Арын хаалгаар мөнгө төлж явдаг гэж сонссон. Хэдийг ямар генералд төлж явах бэ
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up