АТГ: Эрүүгийн 460 хэрэг шалгагдаж байна АТГ: Эрүүгийн 460 хэрэг шалгагдаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Эрүүгийн 460 хэрэг шалгагдаж байна

2020 оны 9 сарын 30

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 21-25 өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 2 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 54 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 457 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Одоогоор ажиллагаанд 460 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620148
0 эможи

Зочин
2020-10-01 11:16
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up