Д.ЗАНДАНБАТ: Нийгэмд ийм асуудлууд байгаа шүү гэдгийг гэрэл зургийн хальсанд буулгахыг зорьсон Д.ЗАНДАНБАТ: Нийгэмд ийм асуудлууд байгаа шүү гэдгийг гэрэл зургийн хальсанд буулгахыг зорьсон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.ЗАНДАНБАТ: Нийгэмд ийм асуудлууд байгаа шүү гэдгийг гэрэл зургийн хальсанд буулгахыг зорьсон

2020 оны 9 сарын 30

Arslan.mn

"Хотын Нүд" ТББ-аас санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг хөндсөн "92 хувь жаргаж үхлээ" фото болон видео контент бүтээх уралдааны шилдгүүд тодорлоо. 

Уралдааны  гурван төрөлд нийт 224 бүтээл ирсэн бөгөөд үүнээс 16 шилдэг бүтээлийг тодруулжээ. 

Уралдааны гэрэл зургийн төрөлд "Улаанбаатар жаргалтай" бүтээлээрээ тусгай байр эзэлсэн Д.Занданбат “Би есөн сарын өмнөөс гэрэл зураг сонирхож, зураг авч эхэлсэн. Одоо гэрэл зургийн www.mpa.mn сайтад ажилладаг. Манай сайтын гэрэл зурагчин Г.Өнөболд мөн энэ тэмцээнд оролцож, гуравдугаар байрт шалгарсан. Байгууллагаасаа хоёулаа байр эзэлсэндээ маш их баяртай байна. Миний хувьд өнөөгийн амьдралын бодит байдлыг гэрэл зургаараа харуулсан. "Нийгэмд ийм асуудлууд байгаа шүү" гэдгийг хальсанд буулгахыг зорьсон. Энэхүү уралдаанд оролцоход тусалж дэмжсэн хамт олондоо болон бусад хүмүүст баярлалаа” гэв. 

Arslan.mn

Фото контент төрөлд:

  1. Инжинааш - "Хотын төрх"
  2. А.Чимэдцэрэн - "Жаргалтай хот нэг иймэрхүү...", Х.Буянтогтох "Хүүхдэд ээлтэй хот..."
  3. Г.Өнөболд "Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх", Түмэндэлгэр - "Сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар жаргаж үхлээ"
  4. Д.Занданбат "Улаанбаатар жаргалтай", Б.Юмжирдулам "1 хот дах 2 ертөнц"

Видео контент төрөлд

  • Гран при: Г.Бямбахүү "Аз жаргалтай Улаанбаатарын Иргэдийн Сүлд дуу"
  • Тэргүүн байр: П.Уранбилэг "Хүүхдэд дэндүү ээлтэй Улаанбаатар"
  • Дэд байр: "Uchiha" болон "Happy UB" багийн цуврал бүтээлүүд
  • Тусгай байр: Г.Тулга "Бидны гэрэлт ирээдүй цоожтой хаалганы цаана", Н.Мэндбилэг "Аз жаргалтай хотоор алхав" бүтээл тус тус шалгарчээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MAP.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620141
0 эможи

Зочин
2020-10-01 11:15
Зочин
2020-09-30 13:13
keyboard_arrow_up