ЭМДЕГ: Арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эм авах иргэдэд хүндрэл учрахгүй ЭМДЕГ: Арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эм авах иргэдэд хүндрэл учрахгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эм авах иргэдэд хүндрэл учрахгүй

2020 оны 9 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр иргэд хөнгөлөлттэй эмийн жороо бүх шатны эмнэлгийн эмчээр бичүүлж, дурын эмийн сангаас авч эхлэх боломж бүрдэж байгаа юм.

Тэгвэл энэ талаар ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Ирэх аравдугаар сард мөн гэрээ бүхий эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгоно.  Аль болох ард иргэдэд чирэгдэл багатай байхаар зохицуулалт хийх хүрээнд анхаарал хандуулж ажиллаж байна. Ямартай ч арваннэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй эм олгох хуулийн дагуу ЭМЯ зайлшгүй шаардлагатай эмийн есдүгээр жагсаалтыг шинэчлэн баталснаар ЭМДЕГ тухайн жагсаалтад багтсан эм тус бүрийг хэдээс хэдэн хувь хөнгөлөх боломжтой гэдгийг хэлэлцэж, шийдвэрлэх байгаа. Одоогийн байдлаар бүх шатны эмнэлэгт жор олгох эмчийг ЭМДЕГ-ын програмд нэвтрэх боломжтой болгох хүрээнд коджуулах ажил хэрэгжиж байна. Ирэх сард иргэд хөнгөлөлттэй эм олгодог гэрээт эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгох шийдвэр хэвийн хэрэгжинэ." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620036
1 эможи

Зочин
2020-09-24 11:21
ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up