Г.Солтанаас төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар болжээ Г.Солтанаас төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Солтанаас төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар болжээ

2020 оны 9 сарын 23

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэргийг түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаярын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоолтой Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав.

Үүнд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620003
3 эможи

Иргэн
2020-09-24 10:17
Ганц нэг хүнийг золиослохоо болих хэрэгтэй.төрд дулдуйдсан одоо хүртэл ЖДҮ зээлээ төлөөгүй байгаа ХАТИГнуудаа яах гэж бна.үнхээр инээдтэй ГАНЦ .хоёр хүнээр туг тахичих юм аа.1.2 тэрбумыг авчаад эргүүлэн төлсөн нь 1сая гэх мэт хүмүүс чинь яагаад зүгээр яваад бна???!!!
ИРГЭН
2020-09-24 08:05
ГЭХДЭЭ ШҮҮХ ШУДАРГА АЖИЛЛАХ ЁСТОЙ. ЭНЭ ХҮНИЙ ХУВЬД ЯЛАА ҮҮРЭХ НЬ ЗӨВ. БУСАД НЬ ХААЧСАН БЭ. ЯАГААД АЛБАН ТУШААЛААР ШАГНАГДААД ЭСВЭЛ ОГТ ЗҮГЭЭР ЯВААД БОЛООД БАЙНАА. БАТЗОРИГ БҮР ХАМГИЙН ИХ ЯЛ ҮҮРЭХ ЁСТОЙ ХҮН АЖЛАА ХАМГИЙН МУУ ХИЙСЭН САЙД. ҮҮНИЙГ ОЙЛГОХ УХААН ХҮРЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ЕРӨНХИЙ САЙДАА...
Зочин
2020-09-23 15:21
Зочин
2020-09-23 14:37
keyboard_arrow_up