Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг, хариуцлага гарцаагүй Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг, хариуцлага гарцаагүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг, хариуцлага гарцаагүй

2020 оны 9 сарын 17

Arslan.mn - Мэдээний хаан

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 2020 оны эхний 8 сард улсын хэмжээнд 18.000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5.120 хэргээр буюу 22.1 хувиар буурсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 750 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 10 хэргээр буюу 1.4 хувиар тус өссөн.

Мөн 2020 оны эхний 08 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 17.790 иргэн өртөж хохирсноос гэр бүлийн хүчирхийллийн улмаас 716 иргэн хохирсон, үүнээс 640 буюу 89.4 хувь нь эмэгтэй, 56 буюу 7.8 хувь нь хүүхэд эзэлж байна.

Дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 7394 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1967 буюу 36.2 хувиар, зөрчил гаргасан 5783 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 616 буюу 11.9 хувиар тус тус өссөн.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар 6 сар-2 жил  хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар заавал мэдээлэх үүрэг бүхий субъектүүд гэж хэн бэ? Хэрвээ мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол авагдах арга хэмжээний талаар?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд:

  • Бүх шатны боловсролын байгууллагын багш,
  • Эмнэлгийн мэргэжилтэн,
  • Нийгмийн ажилтан,
  • Хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар
  1. Цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд
  2. Сум, багийн Засаг даргад болон
  3. хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх /107, 108/ утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан.

           Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хүнийг 200.000 төгрөгөөр торгоно

Энэ төрлийн гэмт хэргийн  86.5%  нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгдсэн байх тул иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлэл ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь  зөвхөн гэр бүлийн хүмүүсийн хооронд авч үздэг байсан бол шинэ хуулийн үйлчлэлд /ГБХТТХ/ хамтран амьдрагч, хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд эцэг, эх,  ах,  дүү  гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр хамаарна гэж заасан. 

Цагдаагийн байгууллага нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г шинээр хийж, 2017 онд ашиглалтанд оруулсан. Ингэснээр цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудыг холбож мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх боломжтой болсон.

Цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд чиглэсэн үйл ажиллагаанд иргэд болон төр, төрийн бус байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриалж байна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС

Холбоо барих утасны дугаар: 70191092.

Цахим хаяг: https://www.facebook.com/gerbul.heltes

ЦЕГ-ын ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС @gerbul.heltes · Government organisation

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619909
0 эможи

Зочин
2020-09-19 00:42
Зочин
2020-09-17 14:59
keyboard_arrow_up