“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ “Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ

2020 оны 9 сарын 12

Arslan.mn

Мөрдөн байцаах албаны шилдэг мөрдөгчөөр нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад С.Манлайбаяр шалгарлаа.

Мөрдөн байцаах албыг үүсгэн байгуулсны түүхт 74 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг энэ сарын 9-11-нд зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргасан юм.

Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон буюу Авлигатай  тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын алба нэгжүүдээс шилэгдсэн 54 мөрдөгч оролцсоноороо онцлог болжээ.

Мөрдөгчид хууль эрх зүйн мэдлэг, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах чадвар зэрэг нийт 8 төрлөөр өрсөлдсөн байна.

Тус тэмцээний хоёрдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг,  гутгаар байрт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч,  цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.

Arslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619782
0 эможи

Зочин
2020-09-13 18:40
Зочин
2020-09-13 09:57
А. Манлайбаяр шүү овогыг засаж тавина уу.
Зочин
2020-09-12 10:26
keyboard_arrow_up