COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал” амжилттай боллоо

2020 оны 8 сарын 21

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олон “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-ыг энэ сарын 14-ий өдөр амжилттай хийж, өнөөдөр мэс заслыг амжилттай хийсэн багийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Өвчтөн нь 34 настай эрэгтэй, B болон D вирусийн шалтгаантай элэгний хатууралтай гэсэн оноштой. Хатуурлын үндсэн хүндрэл болох цус алдах хүндрэл илэрсэн. Хоёр удаа улаан хоолойн өргөссөн судсыг боолгох мэс заслын хагалгаанд орсон тул ийнхүү яаралтай хагалгаанд оржээ. Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байна.

Эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллана

Arslan.mn

УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Элэг шилжүүлэн суулгах анхны хагалгаа Монгол Улсад 2011 оны есдүгээр сарын 24-нд хийгдэж байлаа.

Өнөөдөр 100 дахь мэс заслаа амжилттай хийж, эх орондоо нутагшуулснаа Төр засагтаа баяртайгаар мэдэгдэхэд таатай байна.

Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хөгжлийг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно" гэв. 

 Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж, 100 дахь хагалгаагаа амжилттай хийлээ

Arslan.mn

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн "Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж, 100 дахь мэс заслынхаа тайлан танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Манай багийн гол зорилго нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлж, олон улсын түвшинд хүргэх юм. 

Зорилгынхоо хүрээнд мэс заслыг амжилттай нутагшуулах, мэс заслын улмаас өрхийн санхүүд учирч буй хүндрэлийг бууруулах зэрэг зорилтыг тавьсан. 

Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах байдаг. 

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо нэвтрүүлэх, нутагшуулах зам дардан байгаагүй бөгөөд одоогоор гурван үе шатад хувааж болно. 

  1. Туршилтын мэс заслыг хийж эхэлсэн. Энэ нь аль ч улсад хийгддэг эмчилгээний аргын эхлэл шат юм. Анх 26 гахайнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байлаа.
  2. 2011-2014 онд БНСУ-ын Асан сургуулийн багш нартайгаа хамтран нутагшуулах эхлэл тавигдсан. Асан их сургуулийн баг 20-25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж, элэгний мэс заслыг хэрхэн хийхийг зааж, сургасан. Мөн эмч, мэргэжилтнүүдийг Солонгост сургаж, мэргэшүүлж байв. Мөн энэ үед Донорын тухай хууль батлагдсанаар эрх зүйн орчин бүрдэж, санхүүжилтийн асуудлууд шийдэгдсэн. 
  3. 2015 оноос манай баг бие даан анхны ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд тархины үхжилтэй донороос элэг шилжүүлэн суулгах болон цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгаад байна" гэлээ.

"Энэ жил элэг шилжүүлэн суулгах 24 мэс засал хийгдэхээр төлөвлөгдсөн"

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, АУ-ны магистр, мэс заслын ахлах зэргийн эмч Б.Бат-Ирээдүй "Энэ жилийн хувьд элэг шилжүүлэн суулгах 24 мэс засал хийгдэхээр төлөвлөгдсөн. Элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатандаа орсон хүмүүс нас барах тохиолдол асар өндөр. Тэдгээр хүмүүсийн амийг аврах цорын ганц арга зам бол элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. Өнөөдөр Монгол улсад B, C вирусийн халдвартай хүмүүсийн тохиолдол маш их байгаа. Энэхүү халдвар нь 10-15 жилийн дараа элэгний хатуурал болдог. Энэ утгаараа Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал нэн шаардлагатай. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмнэлэг улсдаа нутагшуулж, 100 дахь мэс заслыг амжилттай хийлээ." гэлээ.

Анх 2011 оны 9 дүгээр сарын 24-нд Монголд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвийн эмч нартай хамтран амжилттай гүйцэтгэсэн бөгөөд Монгол улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 2018 оны амьд донороос элэг шилжүүлэн суулгах  үзүүлэлтээр Монгол Улс нь БНСУ, БНТУ-ын дараа 3-р байрт бичигдсэн байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын 1 жил амьдрах хувь 93.6%, 3 жил амьдрах чадвар - 92,3%, 5 жил амьдрах чадвар - 92,3% байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцхүйц хэмжээнд хүрсэн нь УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн амжилт юм. 

Гадаадын оронд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамгийн багадаа 200-300 мянган доллараар хийдэг бол 2016 онд Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг элэг шилжүүлэн суулгах мэс заслын санхүүжилтыг эрүүл мэндийн даатгалаас гаргахаар болж өнөөдөр тус мэс заслыг 15 сая төгрөгөөр хийж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
619336
18 эможи

DR MAXWELL
2020-08-22 11:22
Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: 33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL....//
Зочин
2020-08-21 12:03
keyboard_arrow_up