COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХОВД: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан иргэний нэгдүгээр хавьтлын 73 иргэнийг тусгаарлажээ

админ
2020 оны 8 сарын 12

Arslan.mn

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь наймдугаар сарын 11-ний өдөр нас барсан байна. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа юм.

Аймгийн Онцгой комиссын наймдугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний нэг болон хоёрдугаар хавьтагч нарыг илрүүлж, нэгдүгээр хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.

Үүний дагуу нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын дөрвөн чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болголоо.

Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.
 

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619109
0 эможи

Зочин
2020-08-12 18:49
Зочин
2020-08-12 15:20
keyboard_arrow_up