COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд  хяналт шалгалтын нэмэлт цэгүүд байгуулжээ

2020 оны 8 сарын 06

   Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар

“Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж буйтай холбогдуулан хөдөө орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс иргэдийг өөрийнхөө амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сайтар ханган, хот хоорондын зөвшөөрөлтэй зорчигч тээврийн унаагаар үйлчлүүлэх, хэрэв өөрийн унаагаар зорчиж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж  цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан, хамгаалалтын бүс хэрэглэх шаардлагатай байна. Мөн хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх, зорчигчийг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосны дагуу тээвэрлэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусдад хүндэлтгэлтэй, дүрмийн дагуу соёлтой оролцохыг зөвлөж байна” гэлээ. 
 

Өчигдөр л гэхэд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт өглөө 09.00 цагийн үед  “Монфрэш сүү” ХХК-ийн жолооч хоёр настай хүүхдийг  мөргөж гэмтээсэн байна.

Мөн  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 65 км шороон замд, "Ходоод" гэдэг газар наймдугаар сарын 4-ний оройн 22.00 цагт Зил-131 маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч нэг ой долоон сартай хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. ТЦА зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор  “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоонд хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Мөн нэмэлтээр зургаан явуулын цэг ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээллээ. 

BИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618974
1 эможи

Зочин
2020-08-07 19:13
Зочин
2020-08-07 09:47
Шал худлаа сая хөвсгөл яваад ирсэн том тэрэгтэй 100 тай явж байхад л приуссууд хажуугаар шур шурхийгээд л өнгөрөөд байгаа юм замын посстууд юу харж байгаа м бүү мэд
keyboard_arrow_up