COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хятадаас ирсэн 31 ажилчин ЭНЭ САРЫН 12-нд тусгаарлалтаас гарна

2020 оны 8 сарын 04

Arslan.mnЧойбалсан хотын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг Хятад, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж, Хятадын “ТВЕА” групп тендерт шалгарсан. Станцын өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая ам.долларын зээлээр 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийх аж.

Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бөгөөд нийтдээ 250 гаруй хятад ажилчид ажиллуулна.


Эхний ээлжинд ирсэн 31 инженер, техникийн ажилчид ирсэн ба долдугаар сарын 22-нд Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтрэн, Дорнод аймагт хүргэгдэж, Чойбалсан зочид буудалд тусгаарлагджээ. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаа энэ сарын 12-нд дуусч ажилдаа орох юм байна. Эдгээр ажилчдаас коронавирусын халдвар илрээгүй байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618900
0 эможи

Зочин
2020-08-05 17:13
Гэрээр бас 14 хоног тусгаарлаад байгаа биз дээ тэр нь болисон юм уу
keyboard_arrow_up