COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдрийн хөтөлбөр

2020 оны 7 сарын 12

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.


XIII ЗУУН ЦОГЦОЛБОРТ

08:00 – 13:00 цагт: Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт

09:00 – 12:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг

09:00 – 11: 00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

11:20 – 12: 40 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн  даваа

12:00 – 13:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг

13:30 – 14:10 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа

14:00 – 14:30 цагт: Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах

14:00 – 15:30 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа

14:20 – 15:00 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

15:00 – 15:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15:30 – 16:10 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

16:10 – 16:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.

16:30 – 17:20 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа

17:20 – 17:50 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

17:50 – 18:30 цагт: Хүчит бөхийн барилдааны есийн даваа

18:30 – 19:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

19:00 цагт: Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.

19:10 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол

ХҮЙН ДОЛООН ХУДАГ

07:00 – 11:00 цагт: Соёолон насны морьдын уралдаан

12:00 – 14:00 цагт: Дааганы уралдаан

15:00 – 16:30 цагт: Эрлийз бага насны морьдын уралдаан

17:00 – 19:00 цагт: Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618540
2 эможи

Зочин
2020-07-12 11:15
keyboard_arrow_up