COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Булганцэцэг: 2,268 хэргийн шүүгдэгч нараас 17.8 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн

2020 оны 7 сарын 08

Arslan.mn

Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

"Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 2,268 хэргийн шүүгдэгч нараас 17.8 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн"

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга  Д.Булганцэцэг  "Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 1,030 удаа оролцож тайлбар гаргасан, анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох  эрүүгийн хариуцлага оногдуулах, давж заалдах, хяналтын шатны нийт 16,138 хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож санал, дүгнэлт гаргажээ. 

Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 184 буюу 2.4 хувиар, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 129 буюу 10.1 хувиар тус тус өссөн.  

Прокурор зөрчил хянан шийдвэрлэх анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд нийт 11,156 удаа оролцсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.7 хувиар өсжээ. 

2020 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 2,268 хэргийн шүүгдэгч нараас 17,871,229,621 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна" хэмээн танилцуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618458
0 эможи

Зочин
2020-07-08 16:06
keyboard_arrow_up