COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 цэгт анхны тусламжийн цэг байгуулна

2020 оны 7 сарын 04

Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 цэгт анхны тусламжийн цэг байгуулна

Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах, мэдлэг олгох ажлыг эхлүүлжээ.

Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна.

Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг.

Иймд иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу "Анхны тусламжийн цэг"-үүдийг эхний ээлжид Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчих авто замд байгуулж байна.

Мөн осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618382
1 эможи

keyboard_arrow_up