COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ

2020 оны 7 сарын 04

Arslan.mn

COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 18 хоногт дэлхийд гурван сая хүн COVID-19-ийн халдвараар өвчилжээ. Иймд хүн бүр өөрийн чадах зүйлийг хийж, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах, биеийн тамираар хичээллэх, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч түгээх нь онцгой чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 195 мянган хүн өвчилж, 4,000 гаруй хүн нас баржээ. 

ОХУ-ын Буриад, Тува, Читад өвчлөл 43-110-аар нэмэгдсэн. Хил залгаа мужуудад өвчлөл тасралтгүй өссөөр байгаа тул иргэд анхаарал сэрэмжтэй байхыг уриалъя.

Манай улсад ажиглалтаас өчигдөр 66 хүн гарснаар улсын хэмжээнд 2,661 хүн ажиглалтад байна.  

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 88 хүн эмчлэгдэж байгаагийн гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа" хэмээв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618377
0 эможи

Зочин
2020-07-04 15:28
Зочин
2020-07-04 12:17
keyboard_arrow_up