COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Будзаан: Энэ оны эхний хагас жилд гэхэд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан байна

2020 оны 7 сарын 03

Arslan.mn

Аялал зугаалгын цаг эхэлснээр эцэг, эхчүүдийн хараа хяналт суларч, хүүхдүүд зам тээврийн болон ахуйн осолд өртөх нь буурахгүй байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан  мэдээлэл өглөө.  

Тэрбээр " Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас барсан.

Тухайлбал, 2017 онд  55, 2018 онд 45, 2019 онд 49 хүүхэд нас баржээ. Он гарснаас хойш эхний хагас жилд гэхэд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон гэх зэрэг харамсалтай мэдээлэл байна. Түүнчлэн энэ оны эхний  хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн.

Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус  болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч байна. Үүнийг дагаад хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь буурахгүй байгаа.

Мөн дээрх нөхцөл байдлыг бууруулахын тулд "Яараад яахав дээ" аяныг зам тээврийн осол хамгийн их гардаг үе буюу 7, 8 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аян өчигдөр буюу долдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэллээ. Уг аян нь хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618375
0 эможи

Зочин
2020-07-04 15:27
keyboard_arrow_up