COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.ОЮУНБААТАР: Хурдан морийг хүний оролцоогүйгээр хэмжээд уралдуулах нь ХАРДАЛТ ДАГУУЛАХГҮЙ

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Үндэсний баяр наадам хаяанд иржээ. Сүүлийн жилүүдэд хурдан морьдын талаарх маргаан ихээхэн дэгдэх болсон. Энэ асуудлаар хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатараас Монгол, Эрлийз адууг хэрхэн ялгаж уралдуулах вэ гэдгийг тодрууллаа.

Тэрбээр эрлийз, монгол морьдыг яаж ялган уралдуулахыг хүн болгон л ярилцаж, шийдвэрт хүрэх гээд гаргалгааг хайж байгаа. Өмнө нь монгол адуугаа хэв шинжээр нь ялгаад уралдуулья гэдэг дүрэмтэй байсан. Харин Уяачдын холбооны их хурал болж, олонхи тэргүүлэгчдийн саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах шийдвэрт хүрсэн юм. Сүүлийн жилүүдэд эрлийз, монгол адууны маргаан багассан. Гэсэн хэдий ч ард түмний дунд хардалт байгаад байна. Тухайлбал, энэ баян уяачийн морь явчихсан байхад миний морийг үлдээлээ гэдэг. Цаашдаа хүний үйл ажиллагаагүйгээр сэрвээний өндрийг хэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, маш шударгаар хүний оролцоогүйгээр дүрмээ бариад явах нь хардалт гэх зүйлийг дагуулахгүй гэсэн үг. Морь гарахад тэнд сингналь өгөөд дуугардаг ч юм уу, хүн л байхгүй бол ямар ч маргаан дагуулахгүй. Ер нь аливаа юманд нь хүнийг оролцоо ороод ирэхээр л баримтгүй баахан хардалт явагдаж, маргаан дэгддэг талтай.

Тэгэхээр ерөөсөө хүний оролцоогүй хурдан морины сэрвээний өндрийг хэмжээд уралдья гэвэл энэ нь цаашаа хэрэгжээд явах бүрэн боломжтой. Энэ жилийн баяр наадмын комисс сэрвээний өндрийг хэмжиж уралдуулна гэдгээ баяр наадмын хурал дээр мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр дүрмээ сайхан бариад л олон түмэндээ харуулаад л явах нь зөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618281
0 эможи

Зочин
2020-06-30 19:31
2020-06-30 17:56
хүүхдэд унуулж допинг хэтрүүлэх тарьсан мориор хүүхэд алж байхаар сул тавиад туучихаач.
keyboard_arrow_up