COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд дараах авто замуудыг шат дараатайгаар хэсэгчлэн хаана

2020 оны 6 сарын 27

Arslan.mn

Урин дулааны цаг ирж бүтээн байгуулалт, автозам засварын ажил эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Автозамын шинэчлэлийн ажил энэ сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь: 

 
Д/д Хэсэг

Байршил

Хаах урт

/у/м/

 

Хаах

Хугацаа

/сар/

 

1 1-р хэсэг Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл 385 06.28-07.10
2 2-р хэсэг Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл 315 07.16-07.28
3 3-р хэсэг Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл 480 07.29-08.07
4 4-р хэсэг Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл 900 08.08-08.23
5 5-р хэсэг Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл 920 08.24-09.08
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618195
0 эможи

Зочин
2020-06-27 14:33
сонирхолтой
keyboard_arrow_up