COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сонгогчдын саналын хуудсыг гараар тоолж байна

2020 оны 6 сарын 27

Сонгогчдын саналын хуудсыг гараар тоолж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон сонгогчдын саналын хуудсыг гараар тоолж эхэлжээ. Саналын хуудсыг гараар тоолох ажлыг амралтын өдрүүдэд зохион байгуулна гэж СЕХ-ны дарга Ч.Содномдорж Ерөнхийлөгч Х.Баттулгатай өнөөдөр (2020.06.27) өглөө уулзахдаа мэдэгдсэн билээ.

Парламентын энэ удаагийн сонгуульд оролцсон нам, эвслүүд болон бие даагчид сонгуулийн санал хураах явцад цөөнгүй алдаа гарсан талаар байр сууриа илэрхийлж, сонгогчдын саналыг гараар тоолохыг шаардсаар буй юм.

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт, тооллого, дүн гаргах үйл явцыг "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн таван ТББ-ын 206 ажиглагч хянаснаас 112 ажиглагч биечлэн ажиглажээ. Ажиглалтаар нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт зургаан хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой зөрчил гарсан байна. Тухайлбал, дөрвөн ам бүлтэй айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэгдсэн, мөн үүнтэй адил нэг хаяг дээр танихгүй буюу хамааралгүй таван хүн нэмж бүртгэсэн зэрэг олон зөрчил гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618194
3 эможи

зочин
2020-06-27 21:09
сонгуулийн хорооны дарга содномцэрэн шүү.нэрийг нь буруу бичжээ.
Зочин
2020-06-27 14:33
гоё хэлжээ
zochin
2020-06-27 12:24
Songuulia dahiad hii, budliantai toirog deer, garaar toolood yu ch oorchlogdohgui, ugaasaa zassan sanaliin huudas baigaa
keyboard_arrow_up