COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2020“ наадмыг энэ сарын 29-нд ОНЛАЙНААР шууд дамжуулна

2020 оны 6 сарын 26

Arslan.mn

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд өнөөдөр /2020.6.26/ "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ.

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг өнгөрсөн 2019 онд есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Өмнө нь даншиг өргөх ёслолыг жил бүр наймдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг ч өнгөрсөн жил товлогдсон хугацаанаасаа хойшлогдсон удаатай. Тэгвэл энэ жил цар тахлын улмаас зургадугаар сард зохион байгуулах гэж байгааг албаныхан хэлэв.

“Хүрээ цам 2020" шашин, соёлын үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдий БАТЦАГААН ДУГАНД болно

Arslan.mn

Энэ үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг тасралтгүй зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил ёс уламжлалыг тасалдуулахгүйгээр зохион байгуулна. Харин  олон нийтийг хамарсан бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй. Тиймээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн 9-ний өдөр буюу 2020 оны зургадугаар сарын 29-нд болно. Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд энэ сарын 26, 27, 28-нд гурван өдөр хуралдаж, энэ сарын 29-нд гадна талбайд хүрээ цамын хурал уламжлал ёсоор болно. Энэ жил олон нийт цугларахгүй учраас гол шашны төлөөлөл болон цам цамнаач, лам хуврагууд нарийн зохион байгуулалттайгаар оролцоно." гэв.

Arslan.mn

Гандантэгчэнлин хийдийн цам хариуцсан менежер н.Ишцог “Зургадугаар сарын 6-наас эхлэн зургадугаар сарын 29-ныг хүртэл балин, цамын баг хувцас хунар адислах хурал болно. Энэ жил цар тахлын улмаас болж, зөвхөн Батцагаан дуганы гадна талбайд цамын хурал номыг зохион байгуулна. Бид хурал номоо боломжит бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Сүсэгтэн олон маань онлайн хэлбэрээр үзэх боломжтой” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618164
0 эможи

Зочин
2020-06-26 12:42
ondor nastan
2020-06-26 12:29
mongoloos zailaa
keyboard_arrow_up